Сорилтын лабораторын мэдээлэл ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ШАРСАН ДҮПҮНЭЭС ТАТГАЛЗЪЯ. ⚠️ Шарсан дүпү нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ходоод болон цөсний хүүдийн өвчлөл үүсгэх эрсдэлтэй. ⚠️ Мөн идэх дуршлыг хэт нэмэгдүүлж, таргалалт үүсгэх шалтгаануудын нэг болдог.
Иргэдийг зохистой дадал хэвшүүлэх мэдээлэл, арга зүйгээр хангалаа. Хэлтсийн " Нээлттэй өдөрлөг" -өөр Зэст болон Оюут багийн хүнсний худалдаа эрхлэгчдээс түүвэрлэн үйл ажиллагаанд нь зохистой дадлын хэрэгжилтийн байдалд магадлан үнэлгээ хийж хүнсний аюулгүй байдлыг хангах температурын зөв горимын талаар мэдээлэл түгээлээ. ❄️ ХҮНС ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ САНАМЖ Хүнсийг дэлгүүрээс худалдан авахдаа зохистой температурт хадгалсан эсэхийг заавал шалгаарай! ✔ Хөргүүр, хөлдөөгч ажиллаж байгаа эсэх ✔ Хүнс хөргүүрт (≤5°C), хөлдөөгчид (-18°C) зөв хадгалагдаж байгаа эсэх ✔ Мах, сүү, бэлэн бүтээгдэхүүн халуун орчинд ил задгай байгаа эсэх ✔ Сав баглаа боодол гэмтээгүй, гэссэн шинжгүй байх ❗ Буруу температурт хадгалсан хүнс нь нян үржих нөхцөл бүрдүүлж, хоолны хордлого үүсгэх эрсдэлтэй. Та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, аюулгүй хүнсийг зөв сонгоорой!
Орхон аймаг | Стандарт, хэмжил зүйн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.